Мөрийтэй тоглоомчдоос авлига авсан гэх эрүүгийн мөрдөгчийн цолыг нэмсэн гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Мөрийтэй тоглоомчдоос авлига авсан гэх эрүүгийн мөрдөгчийн цолыг нэмсэн гэв

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мөрийтэй тоглоомчдоос сар бүр тогтмол онц их хэмжээний мөнгө бэлнээр авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу "мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй шалгалтын явцад мөрдөгч Г.Тэмүүлэн нь хэргийн холбогдогчтой хамааралтай болохыг илрүүлсэн. Улмаар Цагдаагийн албаны дотоод хяналт, шалгалтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдэг мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өгч байв.

Гэтэл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэнгийн цолыг өнгөрсөн долоо хоногт нэмж ахмад цол олгосон тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Жүжигчин Ж.Баясгалан: Нэг удаа зогсохын тулд мянган удаа унадаг
Жүжигчин Ж.Баясгалан: Нэг удаа зогсохын тулд мянган удаа унадаг
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ