2017 онд мото спортоор хичээллэж байх үедээ гэмтэл авч суумгай болсон жүжигчин Ж.Баясгалан хөл дээрээ босохын тулд өнөөдрийг хүртэл хичээсээр байна.
Энэ тухайгаа тэрээр "Нэг удаа зогсохын тулд мянган удаа унадаг. Гэхдээ 1001 дэхь удаа нь чаддаг. Зогссон тоогоо цээжээр мэднэ харин унасан тоогоо тоолох аргагүй. Мөрөөдөл Мөхөхгүй" гэжээ.
Түүнийг эмчилж байсан Солонгос эмч түүнд "Алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм өвчтэй хүн урт насалдаггүй” хэмээн хэлж байсан гэдэг. Түүний хариуд Ж.Баясгалан “Намайг Баясгалан гэдэг. Би Монгол хүн. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Тэр үед та энэ өвчнийг эмчилсэн анхны эмч болоорой” хэмээж байжээ.