Хэрэглэгчдэд ялгавартай нөхцөл тавихгүйгээр үйлчлэх мэдэгдэл хүргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Хэрэглэгчдэд ялгавартай нөхцөл тавихгүйгээр үйлчлэх мэдэгдэл хүргүүлжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын 2023 оны 17 дугаартай удирдамжийн дагуу шатахуун импортлогч, жижиглэн болон бөөний худалдаа аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтад хамрагдсан холбогдох шатахуун түгээх станцууд нь АИ-92 шатахуун болон дизель түлшний нөөц бага, агуулахаас татан авалт хийгдээгүй тул нөөц дууссан, татан авалтаа хүлээж байна, мөн гэрээт болон тухайн аж ахуй эрхлэгчийн хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд борлуулалт хийж хязгаарлалт тогтоосон нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд шатахуун болон дизель түлшний хэмжээ түр хугацаанд доголдоод буй энэ үед хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах талаар шатахуун импортлогч, жижиглэн болон бөөний худалдаа аж ахуй эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүллээ.

Мэдэгдэлд:

  • Шатахуун түгээх станцууд бүх төрлийн шатахуун болон дизель түлшийг борлуулахдаа хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд гэж тусгайлан ялгавартай нөхцөл тавихгүйгээр үйлчлэх,
  • Дамлан худалдаалах нөхцөл байдал үүсгэхгүйн тулд хүнд даацын болон тусгай зориулалтын тээврийн машинуудад их хэмжээгээр олгохгүй байх,
  • Шатахуун болон дизель түлшний агуулахаас нийлүүлэх татан авалтыг түргэн шуурхай зохион байгуулах,
  • Иргэд, хэрэглэгчдийг бараа бүтээгдэхүүний талаар үнэн, зөв, бодит мэдээллээр ханган, холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллахыг анхааруулсан байна.

Эх сурвалж: ШӨХТГ

Улаанбаатар хот, 6 аймаг 150 суманд өдөрт гурван цаг цахилгааны хязгаарлалт хийнэ
Улаанбаатар хот, 6 аймаг 150 суманд өдөрт гурван цаг цахилгааны хязгаарлалт хийнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ