Дуучин Нара II амаржихын шинэхэн ээжүүдэд бэлэг барьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Урлаг
Огноо
Унших
1 минут 21 секунд

Дуучин Нара II амаржихын шинэхэн ээжүүдэд бэлэг барьжээ

Дуучин Нара "Baby world Mongolia" компанийн хамт олонтой хамтран хоёрдугаар амаржих эмнэлгийн эх хүүхдээ хөхүүлэх өрөөг тохижуулжээ. Ингэндээ хөхөөр хооллолт болон, хөхөө арчлах талаарх мэдээ, мэдээллийг хананд нь хадсан байна. Түүнчлэн шинэхэн амаржсан 28 эхэд хөхний товч хагарахаас сэргийлэх тос, хөхний товч нь гарч ирдэггүй ээжүүдэд зориулсан бумба, хөхний саалтуур, төрөх замаар төрсөн ээжүүдийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд гэх мэт тус компанийн бэлгийн багцыг бэлэглэжээ.

Дуучин Нара хэлэхдээ "Би энэ эмнэлэгт 41 жилийн өмнө мэндэлж байсан. Хэдийгээр хуучин барилга ч гэлээ сайн дурын хүмүүс, компаниуд сэргээж засаж өгсөөр байгаад өнгөлөг сайхан болсон байна. Тиймээс энэ ажилд нэгдэн, эх хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангалцахад үнэтэй хувь нэмэр оруулж буй, өөрийн хамтрагч "Baby world Mongolia" компанийн хамт олонд талархлаа илэрхийллээ. Өрөө тохижуулах, шинэхэн амаржсан ээжүүдийг баярлуулах зэрэг ажлыг тус компани ЭХЭМҮТ, Нэгдүгээр төрөх эмнэлэгт мөн эхлүүлсэн аж.

May be an image of 8 people, hospital and text that says 'BABY WORLD MONGOLIA. 1'

May be an image of text

No photo description available.

May be an image of text that says 'BABY WORL MONGO D 1'

May be an image of hospital and text

May be an image of 1 person, medicine, hospital and text

May be an illustration of hospital and text

No photo description available.

May be an image of hospital and text

Хэнтий аймагт 44 хүн тээвэрлэж явсан автобус осолджээ
Хэнтий аймагт 44 хүн тээвэрлэж явсан автобус осолджээ
 
“Нөмрөг алтай” ХХК-д батламж гардууллаа
“Нөмрөг алтай” ХХК-д батламж гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.