УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 онд өргөн мэдүүлжээ. Чихрийн агууламж өндөртэй амтат, ус ундаанд ногдох онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна.
Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Энэ төслийг дэмжиж байна. Хуучин бид усыг хар ус гэдэг байсан бол одоо хамгийн эрүүл ундаа болсон. Гэтэл хүүхдүүд маань амтат, ус ундааг их хэмжээгээр хэрэглэж, үүний улмаас хүүхдүүдийн таргалалт хэрээс хэтэрсэн нь судалгаагаар харагдаж байна. Эмэгтэй гишүүд энэ төслийн санаачлаад ажиллаж байхад манай үйлдвэрлэгчид их дургүй байгаа. Ундаа,усны чихрийн агууламжийг бууруулбал татварын нэмэгдүүлэхгүй гэдгийг хэлмээр байгаа юм. 18 хүртэлх насны хүүхдүүдийн 80 хувь нь шүд цоорох өвчтэй байна гэв.