Б.Энхбаяр: Сонсголыг бусниулах ажиллагаанд ТУСГАЙ АЛБАНД ажиллаж байсан хүн оролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд

Б.Энхбаяр: Сонсголыг бусниулах ажиллагаанд ТУСГАЙ АЛБАНД ажиллаж байсан хүн оролцлоо

“Нүүрсний сонсгол”-ын эхний үе шат арванхоёрдугаар сарын 04-07-ны өдрүүдэд явагдсан бол ирэх долоо хоногт хоёрдугаар шатны сонсголыг явуулахаар тов гарч, 268 гэрчийг дуудаад байгаа билээ.

Тэгвэл уг сонсголын өмнө олон нийтийн анхаарлыг өөр тийш хандуулах зорилготой хүмүүс зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байгаа тухай ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээллээ.

Тэрбээр "Нүүрсний сонсголыг юу ч биш болгох, анхаарлыг өөр тийш чиглүүлэх, хянан шалгалтын ажиллагаанд нөлөөлөх, саад учруулах санаархал, үйл ажиллагаа Түр хорооны даргаар томилогдсон цагаас хойш тасралтгүй явагдав. Тусгай албанд ажиллаж байсан албан тушаалтнууд ч үүнд оролцлоо.

Сонсгол товлосон ёсоороо болно. Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ. Үнэн нүүр царай нь ил болно. Ард түмэн хэрсүү болсон.

“Гөлөг төөрүүлэх” аливаа мэдээлэл, арга заль, захиалгатай мэдээлэлд бүү авт. УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. УИХ-ын гишүүн бол ард түмэндээ үнэнч байхаа Үндсэн хуульд тангарагласан ард түмний төлөөлөгч. УИХ-ын Түр хороо бол гагцхүү нотлох баримтын хүрээнд нүүрсний хулгайг илчлэх, ард түмэнд юу болсон талаарх мэдээллийг өгөх үндсэн чиг үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлнэ. Авлигатай хийх тэмцэлд улс төрийн манлайлал, эр зориг, тууштай байдал нэн чухал.

Улс төрийн нам бол хулгайг хаацайлдаг нуувч биш. Нэг хүн, нэг нам ч Монгол Улс, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, үнэт зүйлийн өмнө жижигдэнэ. Тиймээс сонсголыг бүү намчирхаж, улс төржүүл. Тэгэхийг л нүүрсний хулгайчид хүснэ. Бүү тийм ов зальд автаарай. Нүүрсний II сонсгол ирэх долоо хоногийн Даваа гарагт 10 цагт эхэлнэ" гэлээ.

Хуваалцах

Д.Сарангэрэл: Амтат ус, ундаа ихээр хэрэглэснээс үүдэн ТАРГАЛАЛТ хэрээс хэтэрлээ
Д.Сарангэрэл: Амтат ус, ундаа ихээр хэрэглэснээс үүдэн ТАРГАЛАЛТ хэрээс хэтэрлээ
 
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд нэр дэвшинэ гэв
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд нэр дэвшинэ гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.