Гал сөнөөгчийн хүчилтөрөгчийн баллоны цэнэг дууссан байх магадлалтай гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Гал сөнөөгчийн хүчилтөрөгчийн баллоны цэнэг дууссан байх магадлалтай гэв

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны дөрөвдүгээр давхарт уржигдар /2023.12.19/ өглөө 07:00 цагийн орчимд гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад Гал унтраах аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч 27 настай Э амиа алдсан юм. Энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Гал сөнөөгчид хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Манай алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж, утаажилтын бүсээс гаргаж байх явцдаа угаартаж, ухаан алдсан. Эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн ч харамсалтайгаар амиа алдсан. Амиа алдсан алба хаагч маань удам дамжсан аврагч. Энэ жил БНСУ-д гал сөнөөгчийн сургууль төгсөөд ирсэн залуухан боловсон хүчин байсан” гэсэн юм.

Тэгвэл энэхүү харамсалтай хэрэг явдлын талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Өдрийн сонин”-ы өнөөдөр /2023.12.21/-ийн дугаарт ярилцлага өгөхдөө, “ОБЕГ-ын алба хаагчид дэлхийн стандартын багийг оруулж ирж ашигладаг. Хүчилтөрөгчийн баллоны цэнэг ямар байсан бэ гэдэг асуудал яригдах байх. Баллонтой хүчилтөрөгч нь дууссан болов уу. Тухайн алба хаагч тооцооллоо буруу хийгээд ажилласан байх магадлалтай. Би тэдэн минут яваад тэд дээр гарах ёстой гэсэн тооцооллоо буруу хийсэн байх боломжтой. Хүчилтөрөгчийн баллон 40-50 минут амьсгалах боломжтой. 50 минут ажиллаад өөрөө гараад дахиад цэнэглэх ёстой” гэж ярьжээ.

Туул голын мөс цөмөрч, хоёр машин суужээ
Туул голын мөс цөмөрч, хоёр машин суужээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ