Говь-Алтай аймгийн Дарви сумын Жавхалант багийн нутаг сумын төвөөс урагш 41 км-т Бага хайрхан хэмээх газарт 12-р сарын 21-ний 23:37 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ тухай мэдээлэл 23:41 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн байна. Улмаар ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дарви сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлжээ.