“Нүүрсчид“ Б.Энхбаяр сайдыг харлуулах ажиллагаанд 3 тэрбумыг төсөвлөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

“Нүүрсчид“ Б.Энхбаяр сайдыг харлуулах ажиллагаанд 3 тэрбумыг төсөвлөжээ

- "НҮҮРСНИЙ БҮЛЭГЛЭЛ"-ИЙНХЭН ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИАС ГАРГАЖЭЭ-

Хоёр үе шаттайгаар нийт есөн өдөр үргэлжилсэн нээлттэй сонсгол өнгөрөгч баасан гарагт өндөрлөсөн.

Уг сонсголоор нийт 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүд, хянан шалгагч, шинжээч, уригдсан албан тушаалтан, ажиглагчид болон гэрчүүд оролцжээ.

Сонсголд давхардсан тоогоор нийтдээ 577 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 (72.6 хувь) гэрч ирсэн байна.

Тэгвэл уг сонсголын дараа “Нүүрсний бүлэглэл”-ийнхэн их хэмжээний төсөв гаргаж, Хянан шалгах түр хороог ахалсан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр руу дайрч эхэлсэн талаар тэрбээр мэдэгджээ. Дээрх бүлэглэлийнхэн гурван тэрбум төгрөгийг төрийн өмчийн компаниас халхавч байдлаар гаргаж, уг мөнгийг Б.Энхбаярын эсрэг мэдээлэл тараах ажиллагаанд зарцуулж байна гэжээ.

Галд өртсөн байрны оршин суугчид ГОМДОЛ гаргажээ
Галд өртсөн байрны оршин суугчид ГОМДОЛ гаргажээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ