УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан А.Энхзул 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болсон тул Сонгуулийн хуулийн дагуу тус ажлаа хүлээлгэн өгч УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллах болсон байна.
А.Энхзул нь 2010-2018 онд “25 дугаар суваг” телевизийн захирал, 2016-2018 онд Монголын телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал, 2018-2021 онд МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга, 2021-2023 “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байжээ.