Дуучин А.Хишигдалай, реппэр Гинжинтэй хамтран “Хадын оройгоор“ дууг дуулсан нь багагүй шүүмжлэлтэй тулгарсан. Энэ тухай дуучин А.Хишигдалай "Дараах шүүмжлэлийг би надад алдаа байна гэж хүлээж авсан. Би дуугаар биш, түүхээр оролдсон юм байна.
Уран бүтээлийн судалгаа дутуу хийх нь ийм аюултай юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс би дахин буриад дуу руу орохгүй. Алдаагаа ухаарч, буриад зон олноос уучлалт хүссэн" хэмээсэн бол удалгүй "Пэйж дээр бүтэн лайв байгаа. Бүтэн үзээд олон юм онхолд. Одоо чадахгүй за юу? Битгий давар, битгий хөөр. Юманд хэмжээ хязгаар гэж бий. Өчнөөн тэвчлээ. Одоо бол сорри. Сайхан муул, хараа, ерөө. Надад юу ч наалддаггүй байгаа шүү. Уяраад байгаарай.