Японы хойд хэсгийн Хоккайдо арлын "Нью Читосэ" нисэх буудалд "Korean Air", "Cathay Pacific" компанийн онгоцууд далавчаараа мөргөлдсөн осол Мягмар гаригт гарчээ. Korean Air-ын онгоцонд 289 зорчигч болон хөлгийн багийн гишүүд байсан. Харин ослын үеэр хөдөлгөөнд оролцоогүй байсан "Cathay Pacific"-ын онгоцонд нэг ч хүн байгаагүй.
Эх сурвалжийн мэдээлснээр "Korean Air" компанийн онгоцыг хөөрөхөөс өмнө чиглүүлж байсан чирэгч машин цасан дээр хальтарсны улмаас уг осол гарсан гэжээ. Осол орон нутгийн цагаар 17:30 орчимд болсон байна. Ослын улмаас түлш алдагдаж, гал түймэр гарсан тохиолдол байхгүй. Мөн хүн гэмтэж бэртээгүй хэмээсэн байна.