Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн тавдугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 00:35 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Ц /48 настай, эрэгтэй/ өртөж, нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
ОБЕГ энэ сарын 17-ноос хойш гал түймрийн зургаан дуудлага хүлээн авч, ажилласан байна.