Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарч 3 хүн амь насаа алдаж, түлэнхийн төвд 14 иргэн хүргэгджээ.
Энэхүү ослын талаар "Дашваанжил газ" компаниас тодруулахад "Одоогоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариу тайлар өгчээ.