Дүнжингаравын уулзвар дээр газ тээвэрлэж явсан том оврын автомашин осолдсон хэрэг өнгөрөгч нэгдүгээр сард гарсан. Уг хэргийн улмаас 14 хүн түлэнхийн төвд хүргэгдэн ирсэн бөгөөд нэг хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн харамсалтайгаар амиа алдсан бол хоёр иргэний биеийн байдал туйлын хүнд байгаа тухай албаны хүн мэдээлжээ.
Тодруулбал, салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал маш хүнд буюу амьсгалын аппаратын тусламжтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа хоёр үйлчлүүлэгч байна гэжээ.