Реппэр Rokit Bay-ийн “Beer Night” студийн бүтээл "Carnival Hunt" тоглоом 28 хоногт 1470 хүнээс 122.426 ам.долларын санхүүжилт босгож чаджээ.
"Kickstarter" платформ дээр 50 мянган ам.доллар босгох зорилготойгоор эхлүүлж байсан энэхүү төсөл Монголын анхны олон тоглогчтой 3D тоглоом билээ. Энэхүү тоглоом тус студийн хоёр дахь бүрэн хэмжээний видео тоглоом бөгөөд “Fragile” нь Stream платформ дээр гарч байсан билээ.