"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдлагууд ажлын өрөөндөө архидан согтуурч, цаашлаад садар самуун явдал болсон байх магадлалтай бичлэг задарсан.
Уг бичлэгт Санхүү төлөвлөлтийн газрын дарга Ж.Баатарсүрэн, нягтлан бодогч Ж.Нэмэхбаяр, сургалтын мэргэжилтэн Ц.Болорсувд, захиргаа удирдлагын газрын дарга М.Гансэлэм, захиргаа хэлтсийн дарга Ц.Цогтжаргал нар өртсөн юм.
Тэгвэл "Тавантолгой төмөр зам" ХХК-иас өнөөдөр дээрх хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.