Тавантолгой түлш” ХХК-ийн 2023 оны ажлыг дүгнэх тайлангийн хурал өнөөдөр эхэллээ. Тайлангийн хурал 2-р сарын 22, 23-ны өдрүүдэд болох бөгөөд Тавантолгой түлш компанийн үйлдвэр, цех, хэтсүүдийн нийт 23 нэгж тайлангаа танилцуулж хэлэлцүүлнэ.
Тавантолгой түлш компани 5 жилийн ойн босгон дээр компанийн засаглал, бодлого, үйл ажиллагааны хувьд тодорхой өөрчлөлт, шинэчлэлүүдийг эхлүүлсэн. Мөн үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, техник, технологийг сайжруулах чиглэлд ач холбогдол өгч ажилласан.
Хүний нөөцийн бодлогыг оновчтой зохион байгуулж, санхүүгийн хариуцлагыг сайжруулж, ил тод байдлыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Энэ бүх ажлын явц, үр дүн, алдаа дутагдал, амжилт ололтыг тайлангийн хурлаар дүгнэж цаашид анхаарч, засаж сайжруулах асуудлуудаа хэлэлцэж байна.