"Фантастик" продакшны ээлжит уран бүтээл болох "Зура-3: Цэвэрлэгээ" уран сайхны кино ирэх гуравдугаар сард нээлтээ хийх гэж байгаа билээ. Киноны трэйлер хэдхэн хоногийн өмнө цацагдсан бөгөөд тус продакшны Ерөнхий найруулагч Б.Тамирыг дарамталсан өнгө аястай дуудлага ирсэн тухай Б.Тамир өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ.
Энэ тухайгаа тэрээр "Намайг айна гэж бодсон юм байх даа... Мэдэхгүй дугаараас дарамталж үзэж байна... Хэлэх үгээ хийж байгаа юм аа боль гэнэ ээ... Надад ёстой юу ч наалдахаа байсан" гэжээ. Тэрээр энэ хэргийн дагуу хуулийн байгууллагад хандаж, гомдол гаргажээ.