Хилийн цэргийн алба хаагч СОГТУУГААР осгож нас барсан хэрэг гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Хилийн цэргийн алба хаагч СОГТУУГААР осгож нас барсан хэрэг гарчээ

Увс аймгийн Бөхмөрөн суманд хилийн цэргийн алба хаагч осгож нас барсан хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хилийн цэргийн 0227 дугаар салбарын хилийн харуулыг халалцуулахаар 8 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг хоёрдугаар сарын 29-нд явсан бөгөөд нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх нэрийдлээр архидан согтуурч, алба хаагч “Б” нь хилийн цэргийн салбар руугаа явган явж байгаад замдаа осгосон гэжээ.

Талийгаачийг энэ сарын 1-2-нд шилжих шөнө 01.00 цагийн үед хээрээс осгосон байдалтай байхад нь олсон бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч харамсалтай нь нас баржээ.

Тус хэргийг Цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Гурил, цагаан будаа аймагууд руу тээвэрлэн хүргэх ажиллагааг зохион байгуулж байна
Гурил, цагаан будаа аймагууд руу тээвэрлэн хүргэх ажиллагааг зохион байгуулж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ