“Spotify” зэрэг салбарын өрсөлдөгч компаниудын зах зээлийн боломжийг хязгаарласан хэргээр Европын Холбоо “Apple”-д 1.8 тэрбум евро буюу хоёр тэрбум ам.долларын торгууль ногдууллаа. Энэ нь Европын Холбооноос нэг компанид оногдуулсан хамгийн өндөр дүнтэй торгууль болж байна.
Мөн бусад хөгжмийн аппликейшн “App Store”-оос гадуурх платформууд дээр илүү хямд үйлчилгээ санал болгох боломжид саад болж болохгүй байхаар тогтоолоо.
Дээрх мэдэгдлийн дараа “Apple”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид 3.1 орчим хувиар буураад байна.
“Apple” Европын Холбооны шийдвэрийг дагахаа мэдэгдсэн ч “Зохицуулагчид хэрэглэгчид хохирсон талаарх бодит нотлох баримтыг гаргаж ирээгүйгээс гадна зах зээлийн бодит өрсөлдөөнийг харахгүй байна” гэж мэдэгдэлдээ дурджээ.