Мияагино дэвжээг хаахыг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 42 секунд

Мияагино дэвжээг хаахыг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж эхэлжээ

Харү башёгийн эхний өдөр буюу өчигдөр Мияагино дэвжээний толгой Исэгахама дэвжээнээс сүмогийн холбоонд албан ёсоор Мияагино дэвжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хаах, ирээдүйд нээх талаар дахин тунгаах саналыг хүргүүлжээ. Хэрэв сүмогийн холбоо Исэгахамагийн саналыг хүлээн авбал Мияагино дэвжээ хаагдах аж.

Үүнтэй холбогдуулан Мияагино дэвжээний дэмжигчид болон ивээн тэтгэгчид гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус саналын тодорхойлолтод "Мияагино дэвжээг хаах тухай Японы сүмогийн холбооны шийдвэрийг эсэргүүцэж байна. Шавь бөхийн үйлдсэн зодооны хүчирхийллийн хэрэг яригдаж байгаа Мияагино дэвжээнд хандаж Японы сүмогийн холбооноос санал болгож буй шийдвэрийг хатуу эсэргүүцэж байна.

Өмнө нь төстэй дуулиан дэгдээсэн хэргүүдэд авсан шийдвэртэй харьцуулахад хатуу шийтгэлийн шалтгааныг олон нийтэд ил болгохгүй бол сүмо сонирхогчид, дэвжээг дэмжигчид, олон төрлийн ивээн тэтгэгчид яасан ч хүлээж авах боломжгүйг мэдэгдье.

Өмнө болсон Токицүказэ дэвжээнд амь насаа алдсан явдлыг нуун далдалдсан хэрэг, Накагава дэвжээнд багш нар нь үйлдсэн зодооны хүчирхийлэл, Таканохана дэвжээ, Мичинокү дэвжээ, Исэгахама дэвжээнүүдийн өмнөх гаргасан зодооны хүчирхийлэлд дэвжээг хаахад хүргэсэн жишээ байхгүй" хэмээгээд "Мияагино дэвжээг хаах шийдвэрийг хатуу эсэргүүцэж байна" гэжээ.

Ийнхүү доор нь "QR" кодыг хавсарган цахимаар гарын үсэг цуглуулж байгаа аж.

Хорих ангиас оргосон этгээд цасаараа өөрийгөө хучин нуугдаж байжээ
Хорих ангиас оргосон этгээд цасаараа өөрийгөө хучин нуугдаж байжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ