Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ.
БШУЯ-наас мэдээлснээр бүх ангийн сурагч энэ сарын 29-нд хичээллээд дөрөвдүгээр сарын 1-ний даваа гарагаас эхлэн нэг долоо хоног буюу 8-ныг хүртэл амарна. Харин хаваржилт хүндэрсэн сумдын нөхцөл байдлыг харгалзан үзэж, аймгийн Засаг дарга нар БШУ-ны сайдаас зөвшөөрөл авч, сумдын сурагчдын амралтын хугацааг нааш татах, долоо хоногоор сунгах эрхтэй. Харин Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүйг мэдээлсэн билээ.