Н.Учрал: Долоо хоногт 40-50 мянга, өдөрт 4000-5000 кибер халдлага ирж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 1 секунд

Н.Учрал: Долоо хоногт 40-50 мянга, өдөрт 4000-5000 кибер халдлага ирж байна

Кибер аюулгүй байдлын зөвлөл хуралдсантай холбогдуулан Кибер халдлага зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрээр, 2021 онд 2.3 сая монгол иргэдийн овог нэр, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг 700 доллараар зарж байсан. Мөн 2020 онд крипто буюу коиноор дамжуулан мэдээлэл зарж буй тохиолдол бүртгэгдсэн. Манай улсад кибер аюулгүй байдлын хуулийг батлаад хёр жил ч болоогүй байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд кибер аюулгүй байдлын түвшин бэхжээгүй байсан. Иймд хувь хүний эрүүл мэнд зэрэг бусад мэдээллийг хүний "эмзэг мэдээлэл"-д хамаатуулж тооцсон байдаг. Гэтэл энэ мэдээллүүдийг холбогдох нэр бүхий аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэб хуудсуудаар дамжуулан алдсан тохиолдол гарсан. Үүгээр дамжуулан алдагдсан монгол иргэдийн мэдээллүүдийг хар зах дээр арилжаалж байсан гэсэн үг. Иймд үл үзэгдэгч дээрэмчидтэй бид хэрхэн тэмцэх асуудал тулгарч байна.

Кибер орчинд долоо хоногт 40-50 мянга, өдөрт 4000-5000 халдлага манай улс руу чиглэдэг. Мөн хувь хүний сонор сэрэмжгүй байдлаас болж янз бүрийн кодоор дамжуулан мэдээлэлд халдсан тохиолдол бүртгэгдсээр байна. Тухайлбал хар захад зарим нэр бүхий банкуудын мэдээлэл алдагдсанаас болоод хувь хүний мэдээллийг зарах тохиолдлууд гарсан тул хууль хяналтын байгууллагууд ажилласан. Үүнтэй холбогдуулан "Бод. Тэгээд товш" аяныг үргэлжлүүлж байна. Түүнчлэн ажлын хэсэг байгуулж иргэдийнхээ хохирлыг барагдуулахаар ажиллаж эхэлсэн" гэлээ.

Нөөцийн махыг 175 цэгээр худалдаалж байна
Нөөцийн махыг 175 цэгээр худалдаалж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ