"Ид шидийн орон" төслийг санаачлан хэрэгжүүлэгч Ч.Ганжавхлан БНСУ-д байгаа билээ. Түүнийг БНСУ-д айл нүүлгэлтийн ажил хийж байгаад цагдаа нарт баригдан Монгол руу буцсан гэх мэдээлэл цахим орчинд тараад байгаа аж.
Тэрээр энэхүү асуудалд "Бараг өөрөө хаана байгаадаа эргэлзтэл сэвэх юм аа. Наана чинь өнөөдөр хүн амьтан лайв хийгээгүй амарцымуу яацын" хэмээн товч буюу тодорхой хариу өгчээ.
Түүний дүү Ч.Ган-Инж тус улсад хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчилгээний явц үргэлжилж байгаа учир Ч.Ган-Жавхлан хэсэг хугацаанд тус улсад байх тухайгаа дурдсан байсан билээ.