ТЦА-ны даргыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

ТЦА-ны даргыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ

Тээврийн цагдааний албанаас 120 мянгатын уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн эгнээг цагийн хягаарлалттай 3*1 болгон өөрчлөх болсныг зарлаж, өчигдрөөс хэрэжүүлж эхэлсэн ч туршилтыг зогсоох шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гаргасан гэжээ. Тэрбээр, "Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийг бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов. “Туршилт”-ыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье" гэжээ.

З.Энхболд: Өс хонзонгийн сэдэлтэйгээр надад ял оноож байна!
З.Энхболд: Өс хонзонгийн сэдэлтэйгээр надад ял оноож байна!
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ