ОХУ-г Путин дахин 6 жил удирдана
 
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 7 секунд

ОХУ-г Путин дахин 6 жил удирдана

Энэ сарын 15-17-ны өдөр болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарч, Владимир Путин дахин зургаан жил Ерөнхийлөгчийн алба хаших нь тодорхой боллоо.

Тодруулбал албан ёсны дүнг урьдчилсан байдлаар танилцуулахад Путин 87 хувийн санал авсан байна.

Николай Харитонов дөрвөн хувийн санал авч хоёрдугаарт бичигдсэн бол Владислав Даванков гуравт, Леонид Слуцкий хамгийн бага санал авчээ.
Сонгуулийн санал хураалтын үеэр 80 гаруй эсэргүүцэгчийг баривчилсан бөгөөд тэд саналын хайрцгийг шатаах, будаг асгах зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Эзлэгдсэн Украины Донецк, Луганск, Херсон, Запорожжиа муж дахь иргэдээс мөн санал авсан юм. Сонгуулийн санал хураалтын өдрүүдэд Украин ОХУ-ыг чиглэсэн хэд хэдэн дайралт хийсэн.

АНУ, Герман, Их Британи болон бусад улс орнууд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг шударга бус явагдсан хэмээн үзэж байна.

Ахуйн архидалтын үеэр 1 ой 4 сартай хүүхэд нь ОСГОСОН хэрэг гарчээ
Ахуйн архидалтын үеэр 1 ой 4 сартай хүүхэд нь ОСГОСОН хэрэг гарчээ
 
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!