“Нүүрсний хэрэг“-т яллагдагчаар татагдасан Ж.Мөнхбат Сингапурт орогнож байгаа гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

“Нүүрсний хэрэг“-т яллагдагчаар татагдасан Ж.Мөнхбат Сингапурт орогнож байгаа гэв

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг "Нүүрсний хэрэг"-т яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг АТГ-аас явуулж байгаа билээ. Тэгвэл Ж.Мөнхбат нь өнгөрсөн аравдугаар сард БНСУ-аар дамжин Сингапурт очиж, тэндээ байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.

Түүнийг бусадтай нийлж, нүүрсний мөнгийг угааж, хаус хороолол барьсан, хахууль өгсөн зэрэг үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан бөгөөд Сингапур улсаас түүнийг албадан авчрах боломжгүй байгаа нь олны анхаарлыг улам бүр татаад байна.

Тэрээр "Нүүрсний сонсгол"-д гэрчээр дуудагдаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч, ямар нэгэн хариу өгөөгүй нь түүнийг оргон зайлсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлээд байгаа аж.

ОХУ-г Путин дахин 6 жил удирдана
ОХУ-г Путин дахин 6 жил удирдана
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ