Монгол Улс аз жаргалын индексээрээ 16 байр ХОЙШИЛЖЭЭ
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монгол Улс аз жаргалын индексээрээ 16 байр ХОЙШИЛЖЭЭ

Лхагва гарагт 2024 оны “World Happiness Report” буюу аз жаргалын тайланг танилцуулсан. Манай улс нийт 143 орноос 77 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

Энэ нь өнгөрсөн жилийнхээс 16 байр ухарсан үзүүлэлт юм. Тодруулбал Монгол Улс 2023 оны аз жаргалын тайланд 61 дүгээр байранд бичигдэж байсан.

Тэгвэл хамгийн аз жаргалтай орноор Финланд улс долоо дахь жилдээ тодорч байна.

Тус тайланг гаргахдаа тухайн орны нэг хүнд оногдох ДНБ, нийгмийн халамж, дундаж наслалт, эрх чөлөө, авлига зэрэг хүчин зүйлээс илүү хувь хүн өөрийн амьдралаа хэрхэн үнэлж буйгаар нь тодорхойлж гаргажээ.

Түүнчлэн 1965 оноос өмнө төрсөн хүмүүс 1980 оноос хойш төрсөн хүмүүсээс илүү аз жаргалтай амьдардгийг тогтоосон байна.

Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 улс:

  1. Финланд
  2. Дани
  3. Исланд
  4. Швед
  5. Израил
  6. Нидерланд
  7. Норвег
  8. Люксембург
  9. Швейцар
  10. Австрали

АНУ-ын хувьд энэ жил 23 дугаарт эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс долоон байр ухарсан үзүүлэлт болжээ. Харин аз жаргалын үзүүлэлтээрээ Афганистан улс хамгийн сүүлд эрэмбэлэгджээ.

Л.Энх-Амгалан: Ирэх жилээс 3-6 хичээлийг ЦӨӨЛНӨ
Л.Энх-Амгалан: Ирэх жилээс 3-6 хичээлийг ЦӨӨЛНӨ
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!