Н.Учрал: Эмийн жорыг цахимжуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд

Н.Учрал: Эмийн жорыг цахимжуулна

Засгийн газрын өнөөдрийн /2024.03.27/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

-Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар 2023 оны арванхоёрдугаар сард эрүүл мэндийн салбарт цахимжилтыг эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ хүрээнд Цахим хөгжил харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам хамтарч ажиллалаа.

7 системийг мэдээлэл солилцох боломжоор хангасан. Нэгд, эмийн жороор мэдээлэл солилцох боломжоор хангаж И Монголиа системд оруулсан. Бичгээр эмийн жорыг бичдэг байсан. Энэ систем нэвтэрснээр бүх төрлийн жороор бичигдэж байгаа эмийн жор луу иргэн өөрийгөө таниулаад орно. Бүх шатны эмнэлэгт системийг хэрэглүүлж байгаа учраас тухайн хүний мэдээлэл нь ороод ирнэ. Эмийн гаж нөлөөний талаар мэдээлэл оруулсан учраас хариу арга хэмжээ авах боломж бүрдсэн. Эмийн жороо үрэгдүүлсэн ч иргэн өөрийгөө таниулснаар тухайн эмийг авах боломжтой.

Хоёрт, дүрс оношилгооны дүгнэлтийг оруулж өгсөн. Дүрс оношилгооных нь дүгнэлтийг өөрийнх нь зөвшөөрлөөр бусад эмнэлэгт харуулах боломжтой. Зураг нь И Монголиа дээр хадгалагдана. Иргэн шинжилгээний хариу авахаар дахин эмнэлэгт очих шаардлагагүй. Мөн шинжилгээний хариугаа шуурхай авах нөхцлийг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай. Хүүхдийн вакцины гэрчилгээг байршуулсан. Вакцин хийлгэх шаардлагатай болохыг түрүүлж мэдээлнэ. Жирэмсэн эхийн хөтөч картыг мөн цахимд оруулсан. Амбулаториор үйлчлүүлэгчид, ягаан дэвтрийн цахимжилтыг бүрэн дуусгасан. Ирэх тавдугаар сарын 4-нөөс И Монголиа системийг танилцуулахад долоон төрлийн энэхүү үйлчилгээ бүрэн шилжинэ.

Эрүүл мэндийн салбарын цахимжилт 2015 оноос хойш Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн. Нийт 19.5 сая ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлсэн ч бодитой үр дүнд хүрдэггүй байсан. Өнгөрсөн хугацаанд аудитын байгууллага мөн Дэлхийн банк хөндлөнгийн дүгнэлт хийхэд есөн зорилт хэрэгжээгүй буюу 29 хувийн ажил хэрэгжээгүй. Нийт 1,7 саяыг Дэлхийн банк Засгийн газраас нэхэмжилсэн. Ерөнхий сайдын зүгээс программ хангамж нэвтрүүлсэн компанийг Авлигатай тэмцэх газраар шалгуулах чиглэл өгсөн гэлээ.

Сү.Батболдын Нью-Йорк дахь тансаг зэрэглэлийн орон сууцыг хураахаар болжээ
Сү.Батболдын Нью-Йорк дахь тансаг зэрэглэлийн орон сууцыг хураахаар болжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ