Хөшигийн хөндийн замд гарсан ослоос үүдэн 14 хүн эмнэлэгт хүргэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Хөшигийн хөндийн замд гарсан ослоос үүдэн 14 хүн эмнэлэгт хүргэгджээ

Өчигдөр буюу 03 дугаар сарын 27-ны өдөр их хэмжээний цас орсны улмаас Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон авто замын хөдөлгөөнд олныг хамарсан зам тээврийн осол болсон.

Эдгээр ослоос үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн нийт 14 иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн ирж, тусламж үйлчилгээ авсан байна.

Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто замын осолд өртсөн гурван иргэний 2 нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцсан бол, нэг иргэн тус төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон авто замын осолд өртсөн нийт 11 иргэнээс 9 нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцжээ.

Харин хоёр иргэн тус төвийн Эрчимт эмчилгээний тасаг болон Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчийн биеийн байдал хүнд байгаа бол, Толгойн мэс заслын тасагт хэвтсэн үйлчлүүлэгч нь гавал тархи, нүүрний нийлмэл гэмтлийн оноштойгоор тусламж үйлчилгээ авч байна.

Н.Учрал: Эмийн жорыг цахимжуулна
Н.Учрал: Эмийн жорыг цахимжуулна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ