ЧУУЛГАН I Энэ 7 хоногт хэлэлцэх асуудлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд

ЧУУЛГАН I Энэ 7 хоногт хэлэлцэх асуудлууд

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох зэрэг зургаан хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр байна. Анхны хэлэлцүүлгээр хадгаламжийн сертификат, түүнийг даатгалд хамруулах, үнэт цаасны зах зээлийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим шаардлагуудыг хасах зэрэг зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх нь дэмжээд байгаа юм.

Хуулийн төсөлд анхдагч зах зээлийн арилжааны шимтгэлийг бууруулах, андеррайтерын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлд чанартай бүтээгдэхүүний тоог өсгөх талаар тусгажээ.

Түүнчлэн энэ долоо хоногт Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг зургаан хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Үүнээс гадна суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар Ерөнхий сайд мэдээлэл хийнэ.

Монгол Улс 2023 оны 12 дугаар сард анх удаа боловсролын чанарын үнэлгээнд хамрагдаж нийт 81 орноос 48 дугаарт эрэмбэлэгдсэн юм. “PISA”-ийн үнэлгээгээр математик, байгалийн ухааны хичээлээр олон улсын дунджаас 3-3.5 жилийн хоцрогдолтой. Харин Азийн дунджаас 2-2.5 жилийн хоцрогдолтой байна гэсэн үр дүн гарч байв.

Х.Нямбаатар: Нийслэлийн найман объектыг үнэгүй эзэмшиж байгаа этгээд ч байна
Х.Нямбаатар: Нийслэлийн найман объектыг үнэгүй эзэмшиж байгаа этгээд ч байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ