Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Нарийны-Ам” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 10.00-11.00 цагийн орчим иргэн Б гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 19.00 цагт хүлээн авсан.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бүрэгхангай сумын сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй хамтран иргэн Б/15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 19.30 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ