Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуунд байрлах "Миний" сүлжээ дэлгүүрийн барилгад гарсан галын талаар Онцгой байдлын хэлтсээс мэдээлэл өглөө. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, "Миний" сүлжээ дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 12:29 минутад Нийслэлийн онцгой байдлын газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирүүлсэн. Ингээд 12.30 минутад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн нэгдүгээр тасаг гарсан. Замын ачаалал дунд зэрэг байсан. Ангийн бие бүрэлдэхүүн 12:37 минутад ирсэн. Одоо галыг бүрэн унтраахаар 6 ангийн 26 автомашин 90 хүнтэйгээр ажиллаж байна.
Обьект гурван давхар. Нэг давхар, B1, B2 давхруудтай. Энэ обьектод лангуу, хүүхдийн тоглоомын талбай, дэлгүүр зэрэг дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Анх ирэхэд гал бүрэн тархсан байсан. Гал давхар бүрдээ тархсан, шатаж тослох материал ихтэй, өндөр температурт хүн орох нөхцөлгүй байна. Тухайн обьектод бол хүн байгаагүй. Гал бүрэн унтраагүй, хайгуулын ажиллагаа дуусаагүй байна. Дөрвөн алба хаагч обьект руу нэвтрэн орж галын хайгуулыг хийж голомтыг илрүүлж, унтраах ажиллагааг нэгэн зэрэг явуулж байна. Энэ явцад гурван хүн маань гарч ирсэн. Ажиллаж байсан хоёр алба хаагч хөнгөн бэртэл аваад эмнэлгийн тусламж авахаар явсан. Хүнд хэлбэрийн угаартсан хүн байгаагүй. Обьект дотор газ байсан" гэлээ.