Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Нийслэлийн салбар холбоог шинэ залуу үеийн төлөөлөл Б.Ану-Үжин удирдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 57 секунд

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Нийслэлийн салбар холбоог шинэ залуу үеийн төлөөлөл Б.Ану-Үжин удирдана

Монгол Ардын Намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллага болох Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Нийслэлийн салбар холбооны ээлжит бус хурал 2024 оны 04-р сарын 05-ны өдөр болж нийслэлийн 9 дүүргийн 170 гаруй төлөөлөгчид оролцож, тус холбооны тэргүүнээр Батмөнхийн Ану-Үжинг сонгож, цаашдын үйл ажиллагаанд баримтлах бодлого, хөтөлбөрөө хэлэлцэж баталлаа. Ингэснээр МАН шинэ залуу үедээ итгэл найдвар өгч байгаагаа дахин нотолсон түүхэн үйл явдал болж байна.

Б.Ану-Үжин нь 1994 онд төрсөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй хос бакалаврын зэрэгтэй, АНУ-ын Линколн Их Сургуульд Бизнес удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан, англи хэлний мэдлэгтэй, 90-ээд оны өндөр боловсролтой, залуу үеийн төлөөлөл болсон бизнес эмэгтэй аж. Тэрээр 2018 оноос Монгол Ардын Намын гишүүнээр элссэн, Монголын анхны үнэртэй усны Үжин брэндийн үүсгэн байгуулагч гэдгээрээ олон нийтэд танигдсан.

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Нийслэлийн салбар хороог УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг 17 жил амжилттай удирдаж, өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулах, улс төр, нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш эрхийг хангахын төлөө идэвхитэй ажилласан билээ.

Чуулганы үеэр Б.Саранчимэг “Монгол улсын хэмжээнд нийгмийн тулгамдаад буй ядуурал, эрүүл мэнд, боловсрол, байгал экологи, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж зэрэг олон асуудлуудад бодлогоо чиглүүлж, хүний эрх, жендерийн тэгш байдлын мэдрэмжтэй бодлого шийдвэрүүд гаргахад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо чухал шаардлагатай.Тиймээс бид бүгдээрээ нэгдэн нийлж, нэгнээ дэмжиж, үр хүүхдүүдийнхээ амьдрах эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, өөрсдийн ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцлийг төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” гэж уриалав.

Мөн МАН-ын Нийслэлийн салбар хорооны дарга Д.Сумъяабазар “Олон эмэгтэйчүүдийн дуу хоолой, үзэл бодлын индэр байж, тэдний тэгш эрх, оролцоог хангаж ажиллахын чухлыг онцлоод МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм. Иймээс үнэт зүйлээ эрхэмлэж, уламжлал, шинэчлэлийг хослуулж, залуу, дунд, ахмад үеийн хэлхээ холбоог хангаж ажиллах нь чухал. Хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг дараагийн удирдлага, дараагийн үе нь үргэлжлүүлэн ажиллах учиртай” гэж шинэ тэргүүнд захив.

Галын голомтод ажиллаж байсан нэг алба хаагч АМИА АЛДЖЭЭ
Галын голомтод ажиллаж байсан нэг алба хаагч АМИА АЛДЖЭЭ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ