Галын голомтод ажиллаж байсан нэг алба хаагч АМИА АЛДЖЭЭ
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Галын голомтод ажиллаж байсан нэг алба хаагч АМИА АЛДЖЭЭ

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Галын голомтод ажиллаж байсан 2 алба хаагч хөнгөн бэртэж эмнэлгийн тусламж авч байгаа бол 1 алба хаагчийг гал гарсан объектод хайж байгаа талаар бид өмнөх мэдээгээрээ мэдээлсэн.

Харин гал гарсан объектод алга болсон алба хаагч амиа алдсан болохыг эх сурвалж мэдээлээд байна.

О.Мөнхжин нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
О.Мөнхжин нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Б.Булганыг хамгаалалтад авсан гэв
Б.Булганыг хамгаалалтад авсан гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!