СОНСГОЛ | Манай улс шиг Бөмбөгөр, Нарантуул, онлайн орчинд эм худалдаалдаг орон хэд байдаг юм?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 11 секунд

СОНСГОЛ | Манай улс шиг Бөмбөгөр, Нарантуул, онлайн орчинд эм худалдаалдаг орон хэд байдаг юм?

Монгол Улсын Их Хурлын 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) эхэллээ.

Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судалж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Манай улс шиг Бөмбөгөр, Нарантуул, онлайн орчинд эм худалдаалдаг орон хэд байдаг юм? Бүх асуудлаа хувийн хэвшилд даатгачихсан байхад энэ байгууллагууд эмийн бизнес хийхгүй гээд яах юм? Тиймээс зохицуулалт, бодлогын асуудлын тал дээр ЭМЯ юу хийж байна вэ гэлээ.

ШУУД ҮЗЭХ

“Баян“ Базараа цагдаа нарт саатуулагджээ
“Баян“ Базараа цагдаа нарт саатуулагджээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ