Энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр оршин суух газраасаа сураггүй алга болсон 7, 12, 14 насны гурван эрэгтэй хүүхдийг олж тогтоон ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.
Харин энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагт хичээл рүүгээ явна гэж гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирээгүй, сураггүй алга болсон 13 настай С.Элбэрэл охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй!