"Баянзүрх дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 13 настай Э нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагт хичээл рүүгээ явна гэж гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирээгүй, алга болсон" гэх дуудлага, мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсны дүнд өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.
Эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.