Б.Бат-Эрдэнэ сайд ан агнуурын салбараас “СОНГУУЛИЙН МӨНГӨӨ” босгодог уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 0 секунд

Б.Бат-Эрдэнэ сайд ан агнуурын салбараас “СОНГУУЛИЙН МӨНГӨӨ” босгодог уу?

Монгол Улсын ан агнуурын салбарт жил тутам 10 сая доллар буюу 35 тэрбум төгрөг эргэлддэг. Тэгвэл олон нийтэд хаалттай байхын хэрээр том мөнгө эргэлдэж байдаг уг салбар БОАЖ-ын сайд Бат-Эрдэнийн сонгуулийн санхүүжилтээ босгодог нууц эх үүсвэр болж байгаа тухай ан агнуурын салбарынхан шүгэл үлээж эхэллээ.

Засгийн газар энэ онд тусгай зориулалтаар 16 аймгийн нутаг дэвсгэрт ан амьтан агнах тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Харин тусгай зориулалтын ан агнуурын дуудлага худалдааг өнгөрсөн оноос аймаг орон нутагт нь нээлттэй зохион байгуулдаг болсон. Харамсалтай нь мордохын хазгай болж эхний жилдээ л аймаг орон нутгийн албан тушаалтуудын ашиг сонирхол үйлчилж, нээлттэй дуудлага худалдаанд оролцсон иргэн, хуулийн этгээд хөрөнгө мөнгөөрөө хохирч, асуудал нь одоо шүүхэд үргэлжилж байна. Эхний жил буюу 2023 онд Агнуурын амьтан агнах, барихад, А тал буюу Тухайн аймгийн БОГАЖ-ын дарга ..., Б тал буюу Тухайн аймаг, сумын агнуурын бүс нутгийн менежментийн хариуцагч ..., В буюу Дуудлага худалдааны ялагч-иргэн эсвэл хуулийн этгээд гэсэн гурвалсан гэрээг байгуулдаг байжээ. Гэвч Ан агнуурын бүс нутгийн менежмент төлөвлөгөө хариуцагчид нь тухайн бүсийнхээ ан амьтдын өмчилж, хуулиас давсан хувийн үзэл суртал гаргах байдлаар дуудлага худалдааны ялагчаас авлига нэхэж тусгай зөвшөөрөл олгох гурвалсан гэрээнд гарын үсэг зурахаас татгалзах, удаашруулах, хойшлуулж, улмаар хуулийн хугацаа нь цуцлагджээ.

Үндсэндээ Сумын ИТХ, аймгийн БОАЖГ, цаашлаад БОАЖЯ-ны албан тушаалтнууд нь агнуурын менежмент хариуцлагчдыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн сольж, эрх ашгийн зөрчилтэй компанид шилжүүлэх, агнуурын бүс нутгийг дарамталж, дээрэмдэж авах зэргээр шат шатандаа авлигажсан энэ гажуудал 2012 оноос хойш Ан агнуурын салбарт бугшсан. Иймээс нээлттэй дуудлага худалдаанд ийм хэлбэрийн гурвалсан гэрээг тусгах нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6, Амьтаны тухай хуулийн 29-р зүйл зэрэг холбогдох хуулийг зөрчсөн тул ЗГ-ын 2024 оны 19-р тогтоолоор хүчингүй болгожээ. Гэвч БОАЖ-ын сайд Бат-Эрдэнэ энэ оны 3-р сарын 26-нд аймгийн Засаг дарга нарт чиглэл өгөхдөө, хүчингүй болгосон заалтыг зөрчиж, өмнөх гурвалсан гэрээний загвараар дахин гэрээ байгуулах чиглэл өгчээ. БОАЖ-ын сайд Бат-Эрдэнийн ЗГ-ынхаа тогтоолыг зөрчсөн санаатай ч гэмээр энэхүү шийдвэр нь, эцэстээ “нээлттэй дуудлага худалдаа” гэх нэрээр Ан агнуурын тусгай зөвшөөрлөөс хууль бус санхүүжилт босгодог уу гэх хардлага төрүүлж байна. Өөрөөр хэлбэл нээлттэй дуудлага худалдаа нэрээр бусдын хөрөнгийг хүчээр луйварддаг арга хэрэгсэл болтол дампуурсан гэдгийг ан агнуурын салбарынхан илэрхийлжээ.

Уг нь бол ЗГ-ын газраас ан агнуурын салбарт орж буй хөрөнгийн тодорхой хувийг аймаг, сум, орон нутагт нь эдийн засгийн дэмжлэг болгож үлдээх зорилгоор нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулдаг болсон. Харамсалтай нь сонгууль хаяанд тулсан эдгээр өдрүүдэд Бат-Эрдэнэ сайдад ЗГ-ын шийдвэр ч “наалдахаа байж” санхүүжилтээ босгож л байвал юу ч хийхэд бэлэн байгаагаа үйлдлээрээ харуулж байна.

Д.Амарбаясгалан: Малгүй болсон иргэдэд  5-8 сая төгрөгийн урт хугацаатай, хүүгүй зээл олгоно
Д.Амарбаясгалан: Малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн урт хугацаатай, хүүгүй зээл олгоно
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ