Шахмал түлшний чанарыг сайжруулах талаар БНХАУ-ын эрдэмтэдтэй санал солилцлоо
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Шахмал түлшний чанарыг сайжруулах талаар БНХАУ-ын эрдэмтэдтэй санал солилцлоо

"Тавантолгой түлш" компанийн удирдлагууд өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яамны харьяа Газрын тос, шатдаг занарын иж бүрэн ашиглалтын инженерийн судалгааны төвийн эрдэмтэн, судлаачдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлшний түүхий эд, чанарыг сайжруулах чиглэлээр хийсэн судлагааны үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон юм.

БНХАУ-н хувьд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн халж хуулиар хориглосон бөгөөд шахмал түлшийг ахуйн болон үйлдвэрийн гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэж хэрэглэдэг байна. Шахмал түлшний стандарт нь газар нутгийн бүсчлэл болоод хэрэглэгчээс хамааран хоёр өөр төрөл байдаг аж. Тухайлбал, үйлдвэрлэлд буюу их хэмжээгээр хэрэглэдэг шахмал түлшний стандартад хүхэр, азотын хий, дэгдэмхий зэргийг илүү нарийвчлан заасан байдаг бол ахуйн хэрэглээнд хэрэглэдэг шахмал түлшний стандартыг бага зэрэг сулруулж өгсөн байдаг гэдгийг эрдэмтэд онцолж байв.

Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлшний тухайд Монгол Улсын стандарт шаардлагыг бүрэн хангаж байгаа хэдий ч цаашид түүхий эдийг сайжруулах чиглэлээр туршилт судлагааг үргэлжлүүлэн хийх нь зүйтэй гэдгийг онцолж байлаа. БНХАУ нь утаанаас салахын утаа бага ялгаруулдаг шаталт сайтай бүтээгдэхүүнийг сонгосон нь шийдэл байсан аж. Тиймээс шахмал түлшний түүхий эдийг хагас кокст шилжүүлэх нь зүйтэй гэдгийг онцолсон. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шахмал түлшний чанарыг сайжруулах талд туршилт, судлагааны ажлыг хамтран хийхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байлаа.

May be an image of 15 people, people studying, table and text

May be an image of 12 people, people studying, table and text

May be an image of 7 people, oil refinery and text

May be an image of 5 people and foundry

May be an image of 6 people, train and foundry

May be an image of 2 people, train and foundry

May be an image of 4 people, oil refinery and foundry

May be an image of 5 people

May be an image of 4 people, oil refinery and foundry

Д.Ганбат: С.Зоригийн асуудал сонгууль бүхний өмнө гарч ирдэг!
Д.Ганбат: С.Зоригийн асуудал сонгууль бүхний өмнө гарч ирдэг!
 
Б.Булганыг хамгаалалтад авсан гэв
Б.Булганыг хамгаалалтад авсан гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!