"Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурцыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл, гомдол гаргаж буй" талаар ТЕГ-ын сөрөг тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Миний хувьд Б.Хурц гэж хүний хувийн өс хонзонгоор хилсээр ял шийтгүүлсэн хүн байгаа. Энэ хүн намайг удаа дараа онц хүнд гэмт хэрэгт гүтгэн доромжилж байгаа тул энэ асуудлыг цэгцлэн шийдвэрлүүлэхээр гүтгэсэн гэмт хэргийг нь шалгуулахаар цагдаад хандаж байна. Тагнуулын байгууллагад үе, үеийн сэхээтнүүдийн сор нь ажилладаг байсан. Тэнд ямар ч хууль бус юм байхгүй. Гэтэл зарим хүмүүс Б.Хурцын үзүүлж буй имижээс болоод хоёр үг хэлээд зүй бус үг хэрэглэдэг, гудамжны хүмүүс ажилладаг юм байна гэх сөрөг мэдээлэл гарахаас сэргийлж, байгууллагынхаа төлөө гарч ирж ярьж байна. Б.Хурц цахим террор нэртэй үзэсгэлэн дээрээ намайг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн учраас би голлох гурван хэсэгт нь хариулт өгч байна гэлээ.