Умард Македон улсад суух Элчин сайд Л.Саянаа үүрэгт ажилдаа оржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 0 секунд

Умард Македон улсад суух Элчин сайд Л.Саянаа үүрэгт ажилдаа оржээ

Умард Македон улсад суух Элчин сайд Л.Саянаа үүрэгт ажилдаа оржээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Умард Македон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа Бүгд Найрамдах Умард Македон Улсын Ерөнхийлөгч Стево Пендаровскид 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Элчин сайд Л.Саянаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч С.Пендаровскид уламжилж, Монгол Улс, Умард Македонын найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч С.Пендаровски Умард Македон, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн уламжлалтай, найрсгаар хөгжиж ирснийг онцлон тэмдэглэж, Элчин сайдад үүрэгт ажилдаа албан ёсоор орж буйд нь баяр хүргэн ажлын амжилт хүсжээ.

Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тээврийн зохицуулалт хийж байна
Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тээврийн зохицуулалт хийж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ