Лу.Гантөмөр: Манай 126 нэр дэвшигч дотор 102 цоо шинэ хүн бий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 24 секунд

Лу.Гантөмөр: Манай 126 нэр дэвшигч дотор 102 цоо шинэ хүн бий

Ардчилсан нам энэ сарын 20-ны өдөр сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, олон нийтэд зарласан. Үүний дараагаар нэр дэвшигчид болон иргэдийн дунд АН-ын нэр дэвшүүлэлт багагүй маргаан дагуулаад байгаа юм. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан АН-ын дарга Лу.Гантөмөр болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, орон нутаг дахь АН-ын бүлгийн төлөөлөл төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын дарга Лу.Гантөмөр, “Энэ удаагийн сонгуулийн онцлог нь Монголын ардчиллыг үргэлжлэх эсэхийг шийдэх юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд АН-ын нийт гишүүд аймаг, сумдыг тойрч явахдаа иргэдийн дунд тулгамдаж буй олон асуудлыг тодорхойлсны хамгийн том нь авлигын асуудал байсан. Иймд авлигын эсрэг тэмцэж чадах хүмүүсийг сонгохыг иргэдээс хүсэж байна. Мөн иргэдийн дундах ажилгүйдэл, үнийн өсөлтийн эсрэг тэмцэж чадах хүмүүсийг сонгуульд оролцуулахыг иргэд хүсэж байгаа. Манай намаас нэр дэвших хүмүүсийн дунд тавигдсан хамгийн том шаардлага бол эдгээр зүйлс. Эхлээд бид намын гишүүдээс асуусан.

Дараа нь аймаг дүүргийн намын хороодоос асуусан. Тэгээд сонгон шалгаруулах хороо байгуулаад сонгон шалгарлуулалтыг хийсэн. Чадалтай, чансаатай тойрог дээр өрсөлдөж чадах хүмүүсийг өрсөлдүүлэх ёстой гэсэн шаардлагыг бүлгээс тавьсан учраас үүнд нийцүүлж тойрогт нэр дэвших 78 хүнээ тодруулсан.

Иргэд авлигын эсрэг, шударга бусын эсрэг тэмцэх хүмүүсийг л тойрог луу илгээхийг хүсэж байгаа учраас бид Х.Баттулгыг тойрогт нэр дэвшүүлсэн. Мөн инженерүүдийг дэвшүүлсэн. Манай 126 нэр дэвшигч дотор 102 цоо шинэ хүмүүс байгаа. Бид тодорхой туршлага харахаас гадна ард түмний дэмжлэгийг авч чадах хүмүүсийг тойрогт илгээсэн. Ингээд энэ сарын 25-нд АН-ын нэр дэвшигчдийг бүртгүүлсэн. Ардчиллын үзэл санааг тээгчид болон өнгөрсөн найман жилийн асуудлыг шийдэж чадах хүмүүсийг манай нам жагсаалтад оруулсан" гэлээ.

С.Амарсайхан: Ямар ч тохиолдолд сонгууль болдгоороо болно!
С.Амарсайхан: Ямар ч тохиолдолд сонгууль болдгоороо болно!
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ