Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг буюу маркийн уурхай хүрэх зам дагуу байрлах Морин хууртай хөшөө орчимд приус 20 маркын суудлын автомашин онхолдсон зам тээврийн ноцтой осол гарч, гурван хүн амиа алдсан байна.
Түүнчлэн ослын улмаас амиа алдсан иргэдийн нэг нь бага насны хүүхэд байжээ. Иймд иргэд, жолооч нарт орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.