УИХ-ын гишүүн асан, "Монполимет Групп"-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын ажлын байранд АТГ болон Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын 27-28-ныг шилжих шөнө нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай баривчилсан.
Тэгвэл түүнийг сэжигтнээр баривчлах саналаар АТГ-аас шүүхэд мэдэгдсэн байна. Харин прокуророос одоогоор түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлээгүй байгаа аж.
Авилгатай тэмцэх газраас мэдээлж буйгаар Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас зээл авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан. Ингэхдээ мөнгө угаах буюу гадаад орнуудад бусдын нэр дээх хөрөнгө бий болгож, нуусан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Мөн өөрийн эзэмшиж буй лицензүүдийг хууль бусаар олж авсан, мөн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа тул ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албатай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэсэн юм.