Галзуу хулгана дээр нас барсан иргэнд холбогдох хэргийн шалтгаан, нөхцлийг тогтоохоор ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Галзуу хулгана дээр нас барсан иргэнд холбогдох хэргийн шалтгаан, нөхцлийг тогтоохоор ажиллаж байна

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоом дээр тоглож байсан 19 настай залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2024.05.29/ 16 цагийн орчимд гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг 3Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 54 минутад Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 орчим насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ ухаангүй, нас барсан байдалтай байна" гэх мэдээллийг ирүүлсэн.

Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулашгүй ажиллагааг явууллаа. Шалгалтын явцад тухайн иргэн "Галзуу хулгана" гэх тоглоом дээр тоглож байгаад бууж ирэх явцдаа ухаангүй бууж ирсэн учир эмнэлгийн байгууллага дуудаад үзүүлэхэд нас барсан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор нас барсан шалтгаан, бусад нөхцөл байдлыг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна" гэлээ.

Ц.Гарамжавыг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлээгүй байна
Ц.Гарамжавыг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлээгүй байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ