Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зургаадугаар сарын 01-ний өдөр зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэлээ.
Иймд жолооч та бүхэн явах чиглэлээ сайтар төлөвлөж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар уриаллаа.