Сонгуулийн ерөнхий хорооноос авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, ялтай хугацаа дуусаагүй, татварын өртэй иргэдийг бүртгэхээс татгалзжээ.
Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны хурал өчигдөр /2024.05.30/ болж Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 29 зүйлд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй буюу эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй зэрэг үндэслэлээр 150 гаруй иргэнийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Энэ талаар сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гаргахаар болсон тухай эх сурвалжийн мэдээлэл байна.
Дээрх татгалзсан иргэдийн дотор авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон шалтгаанаар Үндэсний эвслээс Н.Номтойбаяр, АН-аас Б.Хурц, С.Баярцогт, ялтай байдал нь дуусаагүй шалтгаанаар Монголын хүний төлөө намын Х.Бат-Ялалт, татварын хугацаа хэтэрсэн өртэй гэх шалтгаанаар АН-аас Ж.Баясгалан нар багтсан байна