ОБЕГ: Шувууны аж ахуйд гарсан галыг унтраахаар ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

ОБЕГ: Шувууны аж ахуйд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Төв аймгийн Баянчандмань сумын "Чандмань" баг шувууны аж ахуйд өнөөдөр /2024.06.04/ өглөө гал гарчээ. Тодруулбал, 18х110 метрийн хэмжээтэй шувууны аж ахуйн сендвичэн барилга шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын ерөнхий газрын зургадугаар сарын 4-ний 04:52 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.

Энэ талаар мэдээллийн ОБЕГ-аас тодруулахад, “Одоогийн байдлаар гал бүрэн унтраагүй, галыг унтраахаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа тул бүрэн мэдээлэл өгөх боломжгүй. Галаас шалтгаалан гэмтэж бэртсэн хүн байхгүй байна” гэв.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал 7 дугаар сарын 1 хүртэл ХОЙШИЛЛОО
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал 7 дугаар сарын 1 хүртэл ХОЙШИЛЛОО
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ